Friday, November 29, 2013

эрүүл хооллолт эрүүл хүүхэд


Юуны өмнө жирэмсэн үедээ "хоёр хүнд зориулж хооллох" гэсэн хуучин цагийн үзэл баримтлалаас татгалзах хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн үедээ аль болох олон төрлийн хоол хүнс хангалттай хэмжээгээр идэх ёстой гэж бодож байдаг. Үнэн хэрэгтээ жирэмсний эхний гурван сард өдөрт 2000 калиориос ихгүй илчлэгтэй хоол хэрэглэж байх нь хангалттай байдаг.( Энэ нь жирэмсэн биш зарим эмэгтэйчүүдийн хэвийн хоололтын хэмжээ юм.) Учир нь жирэмсэн болмогц бие махбодийн бодисын солилцоо өөрчлөгдөж эхлэдэг хэдий ч энэ нь хангалттай хүрэлцдэг байна.

Илүүдэл хоол хүнс танд болон таны хүүхдэд тусгүйгээр барахгүй жин хэт нэмэгдвэл төрсний дараа хэвийн байдалдаа ороход ихээхэн бэрхшээлтэй асуудал үүсгэх болно. Жирэмсний сүүлийн гурван сарын хугацаанд калорийн хэрэгцээ нэмэгддэг боловч өдөрт 200-300 калороос хэтэрдэггүй. Энэ нь нэг аяга сүү эсвэл нэг ширхэг банантай тэнцэх хэмжээ юм.
Хэрэв та жирэмсэн бол амт хөөсөн этгээд чамин хоол хүнснээс татгалзаж эрүүл хүнс тохиромжтой хэмжээгээр хэрэглэхийг хичээгээрэй.

Судлаачид Африкт жирэмсэн болон хөхүүл үедээ хоол тэжээлийн дутагдалтай байсан байсан эхчүүдээс гарсан хүүхэд хэвийн хүүхдээс бие бялдарын болон оюуны хөгжлийн хоцрогдолтой  байгааг тогтоожээ. Хэдийгээр хэтрүүлэхгүй боловч тохирсон хүнс хэрэглэх нь зүйтэй болох нь эндээс харагдаж байна.
Хэрэв жирэмсэн үедээ зөв хооллож тогтом дасгал хийж байвал төрсний дараа хэвийн галбиртаа хурдан орох болно. Та жирэмсэн болохоор төлөвлөж байхдаа биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгахад анхаарал хандуулаарай. Учир нь жин хэт багатай болон илүүдэл жинтэй байх нь үргүйдэлд хүргэх хүчин зүйлсийн нэг болдог.

Жин багатай байх нь ямар нөлөөтэй вэ?
Жин хэт багатай байх нь жирэмсэн болоход саад бэрхшээл болдог. Учир нь биеийн жингийн индекс 17- гоос багатай эмэгтэйчүүдийн биеий юм тогтворгүй ирдэг эсвэл бүр зогссон байддаг байна. Жирэмсний хугацаанд жин багатай эмэгтэйчүүд цус багадалттай байхаас гадна дутуу төрөх, жин багатай хүүхэд төрүүлэх зэрэг хүндрэл үүсэх эрсдэл илүү өндөртөй байдаг. Хэрэв та жин багатай бол эмчийн зөвлөгөө авч хоололтондоо өөрчлөлт оруулаарай.

Илүүдэл жинтэй байх нь ямар нөлөөтөй вэ?
Хэрэв та илүүдэл жинтэй бол жирэмсэн болоход бэрхшээлтэй байхаас гадна зулбах, жирэмсний хожуу үеийн хордого үүсэх, жирэмсний үеийн чихрийн шижин зэрэг хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн жирэмсний явц үргэлжлэхийн хирээр хэт ядрах, бие тавгүйтэх шинжүүд илүү ихээр нэмэгдэх болно. Жирэмсний явцад үүсч болох эдгээр таагүй байдаас гадна ургийн жин дундаж хэмжээнээс нэмэгдсэнтэй холбоотойгоор төрөлтийн үеийн хүндрэл үүсэх эрсдэл мөн адил нэмэгддэг. Улмаар кесар хагалгаагаар төрөлт шийдэгдэх эсвэл эх барихын хавчуурынтусламжтай төрсний дараа цус алдах, шархны халдвар үүсэх, хөлийн гүний хураагуур судасны бөглөрөл үүсэх, төрсний дараа умай хэт сунасантай холбоотойгоор умайн агшилт суларч цус алдах зэрэг хүндрэл үүсэх магадлал хэд дахин ихэсдэг байна. Таны хүүхэд илүүдэл жинтэйн улмаас төрөлтийн үед тархины гэмтэл үүсэх, мөр тээглэх, бүтэлттэй төрөх, эгэм болон гарын бугалга хугарах зэрэг ноцтой гэмтэл үүсч болохыг анхаараарай.

 Хамгийн чухал нь жирэмсний үед хэт илүүдэл жинтэй байх нь танд болон таны хүүхдийн эрүүл мэндэд илүү их эрсдэлийг бий болгодог гэдгийг мартаж болохгүй.
Энэхүү асуудал танд байгаа бол даруй өөрчлөх талаар бодож эхлээрэй. Хэрэв та илүүдэл жинтэй бол жирэмсэн болохоосоо өмнө хэвийн байдалтай болох харин нэгэнт жирэмсэн болсон бол жирэмсний хугацаанд дасгал хийхийн зэрэгцээ хоололтоо зохицуулснаар хэвлий дэх хүүхдээ хэрэгтэй хүнс тэжээлийн бодисоор хангахын хажуугаар төрсний дараа сайхан галбиртай болж чадах болно.

Биеийн жингээ хэвийн байгааг яаж мэдэх вэ?
Хэрэв та жирэмсний эхний үед өөрийгөө жингийн илүүдэлтэй эсэхийг мэдэхийг хүсч байвал биеийн жингийн индексийг тооцож олон мэдэж болно.
  • Энэ нь тун энгийн арга бөгөөд биеийн жингээ (килограмаар), өндөрөө(метрээр) өөрөөр нь үржүүлж гарсан тоонд хуваан олж болно.
  • Ихэнх эмч нар биеийн жингийн индексийг 19-25 байвал хэвийн гэж үздэг. Харин 25-28 байвал илүүдэл жинтэй, 28-аас дээш бол тарган, 40-өөс дээш байвал аюултай хэмжээний таргалалт гэж үздэг. Харин биеийн жингийн индекс 19-өөс бага байвал тураалтай гэж тооцдог байна.
  • Жишээлбэл: 1,7 метр өндөртэй 65 килограм жинтэй хүн байлаа гэж үзвэл 1,7 х1,7 = 2,89 65кг хуваах нь 2,89 = 22,5 болно. Энэ эмэгтэйн биеийн жингийн индекс 22,5 байгаа бөгөөд энэ нь хэвийн хэмжээ юм.

No comments:

Post a Comment