Friday, November 29, 2013

язралт ба түүнээс хэрхэн хамгаалах вэ?



Язралт зөвхөн жирэмслэлтээс үүсдэг юм биш. Тамирчдад ч, өсвөр насныханд ч, биеийн жингийн эрс өөрчлөлтийн үед ч, дотоод шүүрлийн өвчний үед үүсдэг. Язралт нь гуя, гэдэс, хөхөнд үүсэх бөгөөд цагаан, улаавтар, эсвэл хөх ягаан туяатай байдаг. Ялангуяа бодибилдингээр хичээллэж байгаа хүмүүст язралт их ажиглагддаг. Та бүхэндээ язралт үүсдэг шалтгаан болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байна.



Шалтгаан

Язралт нь дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр арьс сунах, сунасны үр дүн юм. Нимгэрсэн арьсанд дотоод хагарал үүсэх магадлалтай. Улмаар хагарал нь холбогч эдээр солигддог. Холбогч эд нь сорви үүсгэдэг эдүүд юм.
Ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг. Язралт бий болсон нь арьсны бүх давхаргыг хамарсныг харуулж буй хэрэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр хохирол учирсан гэсэн үг. Мөн гоо сайхны хувьд ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Дээр нь холбогч эдэд меланин гэдэг бодис байдаггүй тул наранд ч борлохгүй.

Оношлогоо
Язралт нь эрүүл мэндэд ямар нэг аюул учруулдаггүй. Гэвч биед гарсан өөрчлөлтийн үр дагавар болж үүсдэг болхооор шалтгааныг нь олох шаардлагатай. Жирэмслэлт бус харин биеийн жин өөрчлөгдөх, артерийн даралт нэмэгдэх, цээж, нүүр, нуруугаар үс ургаснаас шалтгаалсан бол зайлшгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.

Жишээлэхэд, Иценко Кушингийн хам шинж гэгддэг бөөрний дайвар булчирхай хэт их даавар ялгаруулдаг өвчний шинж байж болно. Энэ өвчний үед язралтын хэмжээ том бөгөөд нүүр, хүзүүнд ч үүсдэг. Улмаар үрэвсэж, загатнах тохиолдол ч байдаг.

Ийм  тохиолдолд  гоо засалчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Эмчилгээ нь  нас, арьсны онцлог, гэмтсэн хэсэг ба хэмжээнээс хамаарна.

Эмчилгээ
Одоохондоо язралтыг бүрэн  арилгаж чадахгүй байгаа ч бараг мэдэгдэхгүй болгох боломж байгаа юм. Язралттай тэмцэх нэг дэлгэрсэн арга бол өнгөлгөө буюу арьсны гадна давхаргыг авснаар язралттай хэсгийн эд болон арьсны эдүүдийн хоорондохь ялгаа бага мэдэгдэнэ.

Бага зэргийн язралттай хүмүүст тусгай тос тохирно. Шимэгч бодисууд зарим нэг тохиолдолд сайн үр дүн өгдөг. Заримдаа мезозаслыг санал болгодог. Зөөлөн аргын эмчилгээ нь хагас жилээс нэг жил хүртэл үргэлжилдэг. Язралтын эсрэг эмчилгээнд лазерийн өнгөлгөө, хуулах эмчилгээ зэрэг олон аргыг  ашигладаг ч язралтаас урьдчилан сэргийлэх нь илүү найдвартай бөгөөд аюулгүй арга юм.
Урьдчилан сэргийлэлт

Эфирийн тос, ургамлын ханд, коллаген, эластин агуулсан тосны тусламжтайгаар язралт үүсэхээс сэргийлж болно. Айл болгонд байдаг зүйлээс чидун жимсний тос /оливийн тос/ -ыг хэрэглэж болно. Оливийн тос бол үр дүнтэй натурал урьдчилан сэргийлэх арга мөн.

No comments:

Post a Comment